Ойрын өдрүүдэд хотын замын бордюрийг сольж буй асуудал олны анхаарлын төвд байна. Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд өөрийн биеэр явж эвдрэл гэмтэлгүй бордюрийг ирэх жил сольж тавина гэдгээ мэдэгдсэн. Мөн хэврээ зам засалгүйгээр бордюр сольж байгаа газар байвал би огцорно гэдгээ мэдээлсэн юм.
Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар "Одоо бордюр гэдэг сэдэв дээр массын тархи толгойг эргүүлэх баг ажиллуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. Үүр шөнийн заагаар З.Энхболд очоод чулуун бордюрыг хагалж цохичихоод явж байгаа гэдэг мэдээллийг авсан. Өнөөдөр та бүхэн маш хариуцлагатай шийдвэр гаргаарай. Энэ хоёр хулгайчийн үйлдлийг Авлигатай тэмцэх газраар шалгуулъя. Үлдсэн 60 замаа ирэх онд засъя” гэж мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан З.Энхболд мөн цахим хуудастаа мэдэгдэл хийсэн байна. Энэ талаар "Урд шөнө Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар гэдэг нөхөр намайг гүтгэжээ. Би Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд мод тариад долоо хонож байна. Нарийнтээл, Уянга сумаар ороод харих гэж байна. Өвөрхангай аймагт долоо хонож байгаа хүн яаж алх бариад бродюр хагалах вэ дээ. Тийм мангар бодол Х.Нямбаатарын толгойд л орох байх. Өөр хүний толгойд яаж орох билээ. 20 мянган төгрөгийн үнэтэй бордюрыг 132 мянган төгрөгөөр авч ирсэндээ хариулт өгөхийн оронд алх бариад хагалсан тухай яриад байдаг нь ямар ч ойлгомжгүй байна. УИХ-ын гишүүн байсан хүн доошоо орж гүтгэлэг хийхээ боль. Би Өвөрхангайд долоо хоног мод тарьж, буяны ажил хийгээд явж байна. Улаанбаатарын сонгуулиа Улаанбаатартаа л хий. Орон нутагт яваа надад ямар хамаа байна вэ. З.Энхболд бордюр хагалсан учраас замын ажлаа зогсоолоо гэх юм байна л даа, энэ Х.Нямбаатар” гэх бичлэг оруулжээ.
Л.ХАЛИУ
3,608.65





















































Холбоотой мэдээ