niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 22:33 UTC Эх: https://news.mn/r/2749802/ 94874efe7d974e48… ← niitlelch.mn руу буцах

Зам ашигласны хураамжаа төлөхгүй бол алданги тооцно

Хуучирсан мэдээ: 2024.09.11-нд нийтлэгдсэн

Зам ашигласны хураамжаа төлөхгүй бол алданги тооцно

Зам ашигласны хураамжаа төлөхгүй бол алданги тооцно

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 116 дугаар тушаалд зааснаар иргэд тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр дамжин өнгөрөх бүр заавал бүртгүүлж, авто зам ашигласны төлбөр төлөх зохицуулалттай. Гэвч хэрэгжиж эхлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн ч жолооч нар хураамжаа төлөхгүй байгаагаас төлөвлөгөөт зам засвар болон бусад ажлууд саатахад хүрчээ. Тиймээс авто зам ашигласны хураамжаа төлөхгүй бол хүү тооцохоор болж байгааг мэдэгдсэн.

Одоогоор зам ашигласны төлбөрөө төлөөгүй иргэдийн төрийн зарим үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, автомашины нэр шилжүүлэх, үзлэг оношилгоонд ороход тус төлбөрийг заавал төлөхийг шаардаж байгаа аж.

Харин цаашид тус төлбөрийг төлөөгүй тохиолдолд торгууль буюу алданги тооцож эхлэнэ гэв. Зам тээврийн хөгжлийн төвийн ТӨҮГ-ын Төлбөр авах үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхбаатараас тодруулахад, Улаанбаатар хотын төлбөр авах найман цэг цахим болсон. Эдгээр цэгүүдээр дамжин өнгөрч байгаа машинуудын төлбөрийн эргэн төлөлт хангалтгүй байгаа.

Энэ төлбөрийг төлөөгүй тохиолдолд сайдын журамд заасны дагуу алданги тооцох зохицуулалттай.

Мөн Зам тээврийн яамнаас үзүүлж буй үйлчилгээнүүдэд хязгаарлалтыг үргэлжлүүлнэ. Зам ашигласны төлбөрийн хэмжээ бол нэмэгдээгүй гэлээ.

Зам ашигласны төлбөрийн хэмжээ нь 12 хүртэл суудалтай тээврийн хэрэгсэлд 1000, 12-24 суудалтай болон хоёр тэнхлэгтэй, 3,5 тн жинтэй тээврийн хэрэгсэлд 2000, 24-өөс дээш суудалтай, эсвэл 2 тэнхлэгтэй, 3,5-18 тн хүртэл бодит жинтэй тээврийн хэрэгсэлд 3000,  18 тн-оос дээш жинтэй ачааны машинуудад тэнхлэгийн тоо болон жингээсээ хамааран 4-10 мянга, трактор 10 мянга, мотоцикл 500 төгрөг байна.

Харин орсон орлогыг авто замын арчлалт, урсгал засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засвар, мөн авто замын засвар, арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэгт тус тус зарцуулах заалттай ч хэрэгжилт хангалтгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж