niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 22:34 UTC Эх: https://news.mn/r/2749805/ 8fe19b49a9995b20… ← niitlelch.mn руу буцах

Эрх нь зөрчигдөж, хохирсон иргэдийн асуудлаар мэдээлэл сонсов

Хуучирсан мэдээ: 2024.09.10-нд нийтлэгдсэн

Эрх нь зөрчигдөж, хохирсон иргэдийн асуудлаар мэдээлэл сонсов

Эрх нь зөрчигдөж, хохирсон иргэдийн асуудлаар мэдээлэл сонсов

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан байсан "Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх, хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг хянан шалгаж, санал дүгнэлт боловсруулах" чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан  өнөөдөр /2024.09.10/ болж, эрх нь зөрчигдөж хохирсон иргэдийн асуудлаар мэдээлэл сонсчээ.

Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа бие нь муудаж, амь насаа алдсан 21 настай залууд эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус харьцсан тухай гомдлын шийдвэрлэлт болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь хилийн 0146-р ангид цэргүүд дэглүүлж, эрүүл мэндэд нь хохирол учирсан эсэх асуудлаар мэдээлэл сонссон байна. Энэ асуудалтай холбогдуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байсан юм.

Ажлын хэсгийн хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн, Хүний эрхийн үндэсний комиссын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулт өгчээ.

Сануулахад, цагдан хоригдож байхдаа амиа алдсан 21 настай залуу Баянгол дүүргийн цагдаад шалгагдаж байхдаа эрүү шүүлтэд өртсөн талаараа Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан асуудал хөндөгддөг. Мөн 21 настай хохирогчийг ухаангүй үед нь хүлсэн, гавласан асуудал хөндөгдөж, Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс хүнлэг бус хэрцгий хандлага гаргаж, хүний эрхийн зөрчил үүсгэсэн тухай мэдэгдэж байв.

Түүнчлэн энэхүү хэргийг шалгах шатанд цагдаагийн албан хаагч буруутай нь тогтоогдвол Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдын зүгээс "Хүний хувийн нууцыг цагдаагийн байгууллага дэлгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл" гэдгийг сануулсан. Албаны зүгээс энэ хэрэгтэй холбогдуулж, дотоод шалгалт хийж байгаагаа онцолж байсан удаатай. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хэрэгт буруутай хүн олдоогүй л байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж