niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 22:34 UTC Эх: https://news.mn/r/2749755/ f9e36da456cb6470… ← niitlelch.mn руу буцах

Яам, агентлагууд хууль давсан дүрмээрээ иргэдийг хохироож байна гэв

Хуучирсан мэдээ: 2024.09.10-нд нийтлэгдсэн

Яам, агентлагууд хууль давсан дүрмээрээ иргэдийг хохироож байна гэв

Яам, агентлагууд хууль давсан дүрмээрээ иргэдийг хохироож байна гэв

Улсын Их хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд болон УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний талаар мэдээлэл хийв.

Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын ээлжит бус чуулган 2024 оны наймдугаар сарын 15-30-ний өдөр хүртэл хуралдсан. Асуудлаа бүрэн хэлэлцэж дуусахын тулд дунд нь нэг удаа гурав хоногоор сунгасан. Нийт 30 хууль, тогтоомж баталсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ гурван үзэл санааг онцолсон. Тухайлбал, нэгдүгээрт, хүний эрхийг дээдэлсэн хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах. Хоёрдугаарт, хуулийн зохицуулалт иж бүрэн тодорхой ойлгомжтой байж хуулийн хэрэгжилт хэнийг ч ялгалгүй нэг мөр хангагддаг байхад УИХ бүрэн эрхийн хүрээнд анхаарч ажиллах. Гуравдугаарт, хууль цаг хугацааны хувьд хоцрогдолгүй, хөгжил, дэвшлийг дэмжсэн байх.

Зарим яам, агентлагт хууль давсан дүрэм баталсан тохиолдлууд их байна. Энэ дүрмээрээ иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлж хохироож байна гэдэг асуудлыг хөндсөн. Ингээд УИХ-ын гишүүдээс санал авч 53 ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан.

Жишээ нь, Санхүүгийн зохицуулах хороотой хамааралтай өргөдлийг нэг банк бус санхүүгийн байгууллагаас ирүүлсэн. Энэ хорооноос дүрэм баталчхаад, ингээд журам баталчхаад банк бус санхүүгийн байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулахад саад болж байна. Энд хуулиас давсан дүрэм, журам байгаа юм биш үү гэдэг гомдлыг иргэдээс ирүүлсэн. Энэ мэт асуудлыг ажлын хэсэг судалж үзээд дүгнэлтээ гаргана гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж