niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-27 22:35 UTC Quelle: https://news.mn/r/2749622/ 4d80f03c531a6fd9… ← zurück zu niitlelch.mn

5000 төгрөгийн төлбөр ачаа тээврийн жолооч нарт дарамт үүсгэж байна

Хуучирсан мэдээ: 2024.09.10-нд нийтлэгдсэн

5000 төгрөгийн төлбөр ачаа тээврийн жолооч нарт дарамт үүсгэж байна

5000 төгрөгийн төлбөр ачаа тээврийн жолооч нарт дарамт үүсгэж байна

Орон нутгийн улсын дугаартай автомашин Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаанд байвал хоногт 5000 төгрөгийн төлбөр төлөх журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас гаргасан энэхүү шийдвэрт тээврийн жолооч нар шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Учир нь, том оврын ачаа тээврийн автомашинаар Улаанбаатар хотод хязгаарлагдсан замаар ачаа тээвэрлэнэ, мөн 22.00 цагаас хойш явах боломжтой. Улаанбаатар хотоос буцаж явахад хамгийн багадаа хоёр хоног, түүнээс дээш 10 хоногоор ачаа хүлээх ч тохиолдол бий. Энэ тохиолдолд хоногт 5000 төгрөгийн төлбөр төлөх нь санхүүгийн дарамт үүсгэж буй аж. Мөн орон нутгаас гараад Улаанбаатар хот руу орж ирэхэд хоёр газар замын төлбөр төлдөг. Тэрхүү төлбөр нь 18 мянган төгрөг болдог. Үүн дээр нэмээд Улаанбаатар хотод байсан хоногийн тоогоор дахин төлбөр төлөх нь улам л нэрмээс болно. Иймээс энэхүү 5000 төгрөгийн төлбөрийг цуцлах ёстой гэж үзэж буй юм.

Гэвч төлбөрийг цуцлах боломжгүй. Харин ч Улаанбаатарт хотод байх хугацааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн жолооч нарыг  нийслэл рүү ачаа тээвэр хийн дахин нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийгдэж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж