Жил бүрийн энэ үед өвлийг угтан Улаанбаатар хотод бродюр солихоос эхлээд зам талбай, шугам угсралтын ажил эхэлдэг. Ингэснээр зарим газар хэсэгчлэн зам хааж ус зайлуулах шугам хоолойг угсардаг. Тэгвэл энэхүү угсралтын ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгааг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын /ГУББГ/ Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.
-Улаанбаатар хотод тавигдаж байгаа шугам хоолойн угсралтын ажил хэзээ бүрэн дуусах вэ. Одоогоор хаана, хаана шугам засварын ажил хийгдэж байна?
-Одоогоор ус зайлуулах шугам хоолойн ажил 70-80 хувьтай явагдаж байна. Аравдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусна. Одоогийн байдлаар нэгдүгээр сургуудийн урд тал, офицеруудын ордонд шугам хоолойн ажил хийж байна.
Дарь эх, төв цэнгэлдэх, Шар хад, Цайз 16, 5 буудал, Сүлжмэлийн үйдвэр, нэгдүгээр хороолол болон зуслангийн хоёр замд шугам угсралтын ажил хийгдэж дууссан.
ХӨРСНИЙ УСАА ШУГАМ ХООЛОЙ РУУ ЦУТГАСАН ААН-ҮҮДИЙГ ШАЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Мөн "Хүннү 2222" хороолол орчимд "Орчлон” сургуулийн зүүн талд барилга барьж буй аж ахуй нэгж борооны ус зайлуулах шугам хоолойг тасалж, хөрсний усаа авто зам руу шахаж байсан зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдэж байсан. Тодруулбал, тухайн хэсэг буюу "Суруга Монгол"-ын тодотголтой газрын эзэмшигч компаниуд хөрсний усаа барилгын ажил гүйцэтгэх явцдаа нийтийн эзэмшлийн бүс буюу нийслэлийн борооны ус зайлуулах шугам хоолой руу дур мэдэн цутгаж байсан юм.
Уг асуудал одоогоор шалгахдах шатандаа явааг Нийслэлийн хяналт шалгалтын газраас мэдээллээ.
3,608.65














































