Улаанбаатар хотод хүүхдийн эрх зөрчигдөж байгаа бөгөөд наад захын амьдрах орчноос эхлээд хүүхдийн эрхэд ноцтой халдаж байгаа зөрчлүүд олон байгаа юм. Тиймээс Ардчилсан намаас хүүхдийн хөгжилд анхаарч, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл өнөөдөр /2024.09.09/ хийлээ.
УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛАН:
-Ардчилсан нам хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Тийм ч учраас энэ удаа хүүхдэд ээлтэй бодлого шийдвэрт тулгуурлаж, Нийслэлийн АН-аас дэвшүүлж байгаа Есдүгээр сарын 1 хууль тогтоомжийн төслийг дэмжиж ажиллахаар болж байна.
Ингэснээр бид юунд зорьж байна вэ? гэхээр Монгол Улс тэр дундаа Улаанбаатарыг хүүхдэд ээлтэй хот болгон хөгжүүлэх, хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлэх юм.
Энэ хүрээнд бид эхний ээлжинд дээрх хуулийн төслийг дэмжиж байгаа. Хуулийн хүрээнд Монголын хүүхэд багачуудад урлаг, спортын боловсрол олгох, үүнийг дэмжих чиглэлд анхаарч, энэ хуулийн төсөлдөө тусгаж, боловсруулж ажиллаж байна. Бид хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээхийн тулд дараа дараагийн төсөл хөтөлбөрүүдээ чиглүүлж ажиллана.

НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМААС УИХ-Д СОНГОГДСОН АН-ЫН ГИШҮҮДЭД ҮҮРЭГ БОЛГОСОН
УИХ-ын гишүүн Л.МӨНХБАЯСГАЛАН:
-Есдүгээр сарын 1 хүүхэд хөгжлийн тухай хуулийг Нийслэлийн Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон АН-ын гишүүдэд үүрэг болгосон. Энэ тухай бид бүлгийн хуралдаанд анхны танилцуулгыг өнөөдөр хийж, бүлгийн гишүүд нийтээрээ дэмжсэн. D parliament цахим хуудсаар санал авч эхэлсэн. Энэ ямар учиртай юм бэ гэхээр, 2024 оны эхний долоон сарын байдлаар хүүхдийн оролцсон гэмт хэрэг, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөтэй эм хэрэглэсэн, амиа хорлох оролдлого хийсэн тохиолдлууд өнгөрсөн жилээс өссөн байна. Монгол улсад нийт 1.3 сая хүүхэд бий. Гэмт хэрэгт холбогдсон нийт хүүхдүүдийн 63 хувь нь Улаанбаатарт байна.
10 хүүхэд тутмын долоо нь чөлөөт цаг өнгөрүүлэх газар байхгүй гэх хариултыг судалгааны хүрээнд өгсөн байна. Тэгэхээр АН-аас санаачилж байгаа хүүхэд хөгжлийн тухай хууль нь энэ чиглэлд буюу чөлөөт цаг, хөгжил рүү чиглэж байгаа.
Бид хуулийн төслөө яаралтай боогоод УИХ-ын намрын чуулганаар батлуулах хэрэгтэй. Энэ хуулийн төслийн судалгаанд Европын нийт есөн орноор ажлын хэсгийнхэн явсан. Бид өнгөрсөн 34 жил хүүхдийг орхисон. Тэгэхээр одоо бид үүнийг засч залруулах шаардлагатай.

ХҮҮХДҮҮД САР БҮР 30 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ДУРТАЙ ДУГУЙЛАНДАА ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
Судалгааны ажлын хэсгийн төлөөлөл:
-9 сарын 1 хуулийн төсөл бол хүүхдийн 100 мянган төгрөг дээр 30 мянган төгрөгийг нэмж өгөхийг тусгасан. Энэхүү 30 мянган төгрөг нь тусдаа картанд байрлана. Хүүхэдтэй холбоотой олон саналыг санаачилж байсан АН-ын хувьд анх хүүхдийн мөнгийг санаачилж байсан бол өнөөдөр хүүхэд хөгжлийг дэмжих 30 мянган төгрөгийг гаргаж ирж байна. Энэ мөнгөөр хүүхэд урлаг, спорт, оюуны спортын секцэнд хамрагдах боломжтой. 0-5 насны хүүхдүүдийг хасвал Монголд нийт нэг сая гаруй хүүхэд бий. Хүүхдүүдийн 52.8 хувь нь эрэгтэй, хүйсийн харьцаа тэнцвэртэй. Энэ дотор олон нийтийн дугуйланд хамрагдаж чаддаггүй нэн ядуу өрхийн 300 мянга гаруй хүүхэд бий. Нийт хүүхдүүдийн 70 гаруй хувь үнэтэй секц, дугуйланд хамрагдаж чадахгүй байна.
Тэгэхээр АН-ын санаачилж буй 9 сарын 1 хүүхдийн карт бол зөвхөн хүүхдийн хөгжилд зарцуулагдана.
Энэ картаар дэлгүүрт орж хүнс авч болохгүй. Зөвхөн хүүхэд л ашиглана. Хүүхдийн 100 мянган төгрөгийн тухайд анх АН хүн ам зүйн бодлогын хүрээнд гаргаж ирсэн. Маш богино хугацаанд энэ мөнгийг зөв зарцуулснаар Монголын хүн 5-10 саяд хүрэх боломжтой. Гэтэл энэ хүн ам зүйн бодлогын хүрээнд гаргасан мөнгийг МАН хулгайлж халамжийн нэг хэсэг болгосон. Энэ мөнгө халамжийн мөнгө биш.
3,608.65





















































Холбоотой мэдээ