niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 23:02 UTC Эх: https://news.mn/r/2749429/ d849fe3310f836ae… ← niitlelch.mn руу буцах

Ц.Мөнх-Оргил зөвлөх, Н.Энхболд Элчин сайдын алба хашив

Хуучирсан мэдээ: 2024.09.09-нд нийтлэгдсэн

Ц.Мөнх-Оргил зөвлөх, Н.Энхболд Элчин сайдын алба хашив

Ц.Мөнх-Оргил зөвлөх, Н.Энхболд Элчин сайдын алба хашив

“Эрдэм шинжилгээний ажил хийнэ. Надад Элчин сайдаар ажиллах санал ирээгүй, ирсэн ч хүлээж авахгүй” гэх байр суурийг УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө илэрхийлж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил зөвлөх болжээ. Тэрбээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөхөөр ажиллах болсон байна.

Парламентад гурван удаа сонгогдон ажилласан, мөн олон улсын харилцаа, олон улсын хуульч мэргэжил эзэмшсэн туршлагыг нь үнэлэн УИХ-ын дарга дэргэдээ авсан бололтой.

УИХ-ын гишүүний бүрэн эрхээ дуусгахаас өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.  Уг төсөл дээр хоёр жил шахам ажилласан юм.

Өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байсан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар 2020 онд УИХ-ын дарга болсныхоо дараа УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцанг мөн зөвлөхөө болгож байв.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид тодрохоос урьтаж, ажлын байраа бэлдэж амжсан улстөрч бол УИХ-ын гишүүн асан Н.Энхболд. УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрх дуусаагүй байхад Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдад нэр нь дэвшиж, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэн, улмаар УИХ-д орж ирж, дэмжлэг хүлээсэн улстөрч. Парламентад таван удаа сонгогдон ажилласан туршлагатай ч санал асуулгаар тойргоосоо сайн дэмжлэг аваагүй, мөн өөрийнх нь сонирхол хууль тогтоох дээд байгууллагад дахин ажиллах сонирхол төрөөгүй зэргээс үүдэж, дээрх сонголтыг хийсэн гэх нь бий.

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын сүүл үеэс Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдын алба хашиж эхэлсэн бөгөөд  хамгийн анхны томоохон гүйцэтгэсэн ажил нь Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийн Монгол Улсад хийсэн айлчлал болов.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай төмөр замын хил холболтын төсөл, Улаанбаатар хотод барих метро, тойрог хурдны зам байгуулах төсөл, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Иймээс дээрх төслүүд хэр хурдтай хэрэгжих вэ гэдэгт Элчин сайд Н.Энхболдын гүйцэтгэх үүрэг ихээхэн чухал байх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж