Шилэн данс: Л.Энх-Амгалан сайд 6.7 саяар өөртөө Ipad авчээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 6 сая 799 мянган төгрөгөөр Ipad авчээ. Энэ мэдээлэл тус яамны шилэн дансанд байршсан байна. Тодруулбал "сайдад Ipad" гэх гүйлгээний утгатайгаар Саммит компани руу энэхүү гүйлгээг хийжээ. Харин хавсралт хэсэгт Засгийн газрын хуралдааны журмыг хавсаргасан байна. Учир нь одоогоос найман жилийн өмнөх буюу 2017 оны Сангийн сайдын 347 дугаар тушаалд сайд нар цахим хэрэгсэл болон адил төстэй компьютер авах асуудал тусгагдан аж. Өөрөөр хэлбэл энэ тушаалын хавсралтын хүрээнд тус худалдан авалтыг хийсэн гэж тайлагнажээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.