Нийслэлийнхэн хавраас өвөлдөө бэлдэж эхэлдэг. Өнгөрсөн зургадугаар сард зарим дүүрэг халтиргаа, гулгаа арилгах давс бодис нөөцлөх ажлын тендер зарлаж байсан бол энэ сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлажээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэг халтиргаа, гулгаа арилгах элс, давс худалдан авах 500 сая төгрөгийн тендер зарласан бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг энэ сарын 16 хүртэл авах аж.

Харин Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба наймдугаар сарын 5-нд энэ төрлийн бодис авах нээлттэй тендер зарласан бөгөөд нийт төсөвт өртөг нь 2.5 тэрбум төгрөг. Хугацаа нь хоёр хоногийн өмнө дууссан бөгөөд гурван аж ахуй нэгж хүсэлт гаргасан байна.


3,608.65





















































Холбоотой мэдээ