niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 23:33 UTC Эх: https://news.mn/r/2748525/ 21d1e3d033f98131… ← niitlelch.mn руу буцах

"Оюутан хөгжлийн зээл"-ийг арваннэгдүгээр сард олгоно

Хуучирсан мэдээ: 2024.09.05-нд нийтлэгдсэн

"Оюутан хөгжлийн зээл"-ийг арваннэгдүгээр сард олгоно

"Оюутан хөгжлийн зээл"-ийг арваннэгдүгээр сард олгоно

Оюутнуудад жил бүр Боловсролын зээлийн сангаас "оюутан хөгжлийн зээл"-ийг олгодог. Одоогоор тэргүүлэх мэргэжлээр сурч буй суралцагчдын хүсэлтийг сургуулиуд хүлээн аваад эхэлжээ. Харин тус зээлийг арваннэгдүгээр сараас олгох төлөвтэй байгааг боловсролын зээлийн сангаас хэлэв.

Оюутан хөгжлийн зээлд хамрагдах суралцагсад өөрийн сурч буй сургуулиараа дамжуулан зээл авах хүсэлтээ өгдөг. Тухайн сургууль шаардлага хангаж буй оюутнуудын материалыг оюутны хөгжлийн зээлийн сан руу илгээх юм байна.

Тус зээлд хамрагдахын тулд шинээр элсэн суралцагч ЭЕШ-ийн 500-с дээш оноотой байх. Харин II, III, IV түвшний оюутнууд 2.8-с дээш дүнгийн голч  оноотой байх шалгууртай аж.

Зарим сургуулиуд оюутан хөгжлийн зээл авахыг хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. Тухайлбал, МУБИС оюутнуудынхаа материалыг энэ сарын 15-ныг хүртэл авах юм байна.

"Гэхдээ бүх мэргэжлийн оюутан тус зээлд хамрагдах боломжгүй. 2021 онд Засгийн газрын "Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт"-ыг гаргасан. Хэрэв тухайн мэргэжилд багтсан бол оюутан хөгжлийн зээлийг олгох боломжтой гэнэ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд боловсролын зээлийн санд бичиг баримтаа илгээж буй оюутан багассан гэж Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа хэллээ. Мөн тэрбээр, цаашдаа оюутан хөгжлийн зээл авах суралцагчдыг харьяа сургуульдаа бүртгүүлэхгүйгээр И-Монголиа ашиглан хүсэлтээ өгөх боломжтой болгоно" гэв.

Т.Хүслэн

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж