niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-27 23:34 UTC Source: https://news.mn/r/2748399/ 27093a9d69e04ee4… ← back to niitlelch.mn

"ЭМД-ын сангийн 108 тэрбумыг Капитал, Чингис хаан банкнаас авах ёстой"

Хуучирсан мэдээ: 2024.09.04-нд нийтлэгдсэн

"ЭМД-ын сангийн 108 тэрбумыг Капитал, Чингис хаан банкнаас авах ёстой"

"ЭМД-ын сангийн 108 тэрбумыг Капитал, Чингис хаан банкнаас авах ёстой"

Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын санд 2021 оноос хойш хуримтлагдсан буюу тус санд төвлөрөх ёстой санхүүжилт 218 тэрбум төгрөг болсон. Энэ оны төсөвт суулгасан санхүүжилт тусламж үйлчилгээндээ хүрэхгүй байх эрсдэлтэй байна. Гэхдээ он дуустал олон төрлийн зохицуулалт хийж, тусламж үйлчилгээг тасалдуулахгүй ирэх оны төсөвтэй золгох төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна.

Хэд хэдэн төрлийн зохицуулалтууд хийгдэхээс өөр аргагүй байгаа.

Капитал болон Чингис хаан банкнаас 108 тэрбумын авлага байгаа. Гэхдээ 2012 оноос хойш эрүүл мэндийн даатгалын сан нийгмийн халамжийн сантай хамт байхад үүссэн өрийн  асуудал. Харин 2016 онд эрүүл мэндийн даатгалын сан салахад өртэй нь хамт салгасан. Гэхдээ 2020 онд шүүхийн шийдвэрээр 60 орчим тэрбум төгрөгийн авлага авсан байгаа. Харин үлдсэн өр авлагыг хэрхэн яаж авах вэ гэдэг дээр ажиллах ёстой.

Цаашид эрүүл мэндийн даатгалын сан арилжааны банкуудад байрших боломжгүй болсон. Хуулийн зохицуулалтаар үүнийг хориглосон. Зөвхөн төрийн санд тус сангийн мөнгө байршина гэж заасан.

Хүмүүс ярихдаа, сангуудыг эргэлтэд оруулж байж арвижих ёстой гэдэг ойлголт байдаг. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын сан бол үүнээс тэс өөр ойлголт. Тухайн жилдээ иргэдийн тусламж үйлчилгээнд зарцуулагдаж, ямар нэгэн чөлөөт үлдэгдэлгүй байх ёстой сан гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж