niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-27 23:34 UTC Эх: https://news.mn/r/2748351/ 30dc1da685e7c172… ← niitlelch.mn руу буцах

"Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлийн замын ажил эхлээгүй"

Хуучирсан мэдээ: 2024.09.04-нд нийтлэгдсэн

"Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлийн замын ажил эхлээгүй"

"Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлийн замын ажил эхлээгүй"

Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлд тавих 92 км хатуу хучилттай замын эхний 10 км замын бүтээн байгуулалт эхэлсэн эсэх талаар Зам тээврийн яамнаас тодруулахад,

Уг мэдээлэл ташаа. Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлд 100 орчим км хатуу хучилттай авто зам барих ажлын гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах ажил төрийн худалдан авах ажиллагааны газарт үргэлжилж байгаа.

Эхний ээлжид барих хэсгийн төсвийг улсын төсөвт суулгасан. Европын сэргээн босголт хөгжлийн банктай дараагийн шатны хөрөнгө оруулалт дээр хамтарч ажиллая гэдэг зүйлийг ярилцаж байна, эцэслэн шийдэгдээгүй гэх мэдээллийг өгөв.

Уг замыг УИХ-ын гишүүн Д.Батлут Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж өнгөрсөн онд ТЭЗҮ нь батлагдаж энэ онд барилгын ажилд зориулж улсын төсвөөс найман тэрбум төгрөг шийдвэрлэсэн байна. Улаанбаатараас Эрдэнэт хүртэл нийт 380 км бөгөөд дээрх шинэ маршрутаар 100 км багасч 280 км зорчих боломжтой болох аж. Энэ нь Улаанбаатараас Эрдэнэт, Хөвсгөл, Булган зэрэг баруун аймгууд руу зорчиход цаг хугацаа хэмнэхээс гадна шатахуун, эдийн засагт ч хэмнэлттэй байна гэдгийг албаныхан хэлж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж