Ньюс агентлаг өнөөдөр /2024.09.04/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
11:00 цагт:
- Эрүүгийн цагдааагийн алба Мөрдөн байцаах албанаас хамтран улсын хэмжээнд зохион явуулах "Хянамгай байя" аяны хүрээнд хийгдэх ажил, тодорхой төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлыг НЦУГ-ын байрны 115 тоотод зохион байгуулахаар боллоо. Та бүхэн хүрэлцэн ирэхийг урья.
11:30 цагт:
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан нам, Шинэ намтай эвсэж оролцох санамж бичигт “Пума империал” зочид буудлын хурлын танхимд гарын үсэг зурна. Утас: 96 151569
БУСАД:
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулан “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
- Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.
- “Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.
- “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
3,608.65














































