Хүн амын тал хувь нь амьдардагч нийслэлчүүд бид тун удахгүй өөрсдийгөө төлөөлөх гол төлөөлөгчдөө сонгох гэж буй. Улс төрийн нам, эвслүүд ч хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулж, өчигдрөөс эхлээд нийслэлчүүдийг ирэх дөрвөн жил төлөөлж, хотын энэ олон асуудлыг шийдвэрлэх, шийдэх боломжтой нэр дэвшигчдээ улс төрийн намууд танилцуулав. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 45 төлөөлөгч байх бөгөөд энэ нь танай дүүрэг, хороонд, таны амьдарч буй Улаанбаатар хотын түгжрэл, утаа, агаар, хөрсний бохирдол, төлөвлөлтгүй хот гээд бугшсан олон асуудлыг шийдэх, шийдэл олох, гарц гаргаж, шийдвэрлэж чадах тийм л хүмүүс НИТХ-ын сонгуульд нэр дэвших учиртай. Нийслэлчүүд ч энэ төлөөлөгчид нь хэн байх, ямар мөрийн хөтөлбөр, төлөвлөгөө танилцуулахаас хамаарч сонголтоо хийх учиртай.
Улс төрийн нам эвслээс аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан бөгөөд иргэд, сонгогчид ч гэсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн танилцуулга, боловсрол, ажлын туршлага гээд нэг бүрчлэн “шинжих” чухал цаг мөч.
Улс төрийн нам, эвслүүдээс нийслэлчүүдийн хамгийн их анхаарал тавьж буй намын нэр дэвшигчид бол Х.Нямбаатар даргатай Нийслэлийн МАН. Одоогийн Хотын удирдлагын баг, удирдаж байгаа Х.Нямбаатар ба түүний дэвшүүлсэн хүмүүс ирэх дөрвөн жил биднийг метротой болгож, түгжрэлийг бууруулж, хотоо тэлэх томоохон бодлого, хөтөлбөрүүд дэвшүүлээд ажиллаж буй. Тиймээс ч тус намаас ямар хүмүүсийг нэр дэвшүүлж, Х.Нямбаатарын багийнхан хэн байх вэ гэдгийг нийслэлчүүд анхаарч эхэлжээ. Тэгвэл Нийслэлийн МАН-ын зарласан нэр дэвшигчид боловсролоороо ялгарч байна.
Тухайлбал,
НИТХ-ын сонгуульд 7 дугаар тойрогт нэр дэвшигч Б.ДӨЛГӨӨН:

-Эдийн засагч мэргэжилтэй Б.Дөлгөөн АНУ-ын Коннектикат Коллежид бакалаврын зэрэг хамгаалж, Харвардын Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Үндэсний хөгжлийн газрын дэд дарга, Эдийн засаг Хөгжлийн яамны сайдын зөвлөхийн албан тушаал хашиж явсан тэрээр нийслэлийн агаарын бохирдлын асуудал болон суурь шалтгааныг судлах дэлхийн банкны төсөлд ажилласан туршлагатай. Түүний энэ туршлага ирэх дөрвөн жилд хотын олон асуудлыг шийдэхэд тус болно хэмээн МАН үзжээ.
НИТХ-ын сонгуульд 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.МАНДУУЛ:

-МАН сүүлийн хэдэн жил хийж, хэрэгжүүлж, тэмцэж буй ажлын нэг нь Хөгжлийн банкны хулгай. Хөгжлийн банкны хулгай, луйвар зэрэг олон ажлын арын фонтод, Хөгжлийн банкны үйл ажиллагааг нь хэвийн хэмжээнд хүргэж ажилласан хүний нэг нь Н.Мандуул. Түүний хувьд АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан тэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга, Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралын албан тушаалыг хашиж байсан одоо Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж эхэлсэн. Ажлаа аваад удаагүй тэрбээр хотын асуудалд ханцуй шамлан оролцож, амралтын өдөр ч Хотын даргатайгаа зэрэгцээд ажиллаж эхэлсэн нь олны анхааралд өртөөд амжжээ.
НИТХ-ын сонгуульд 3 дугаар тойрогт нэр дэвшигч Э.ОДОНТУЯА:

-Хот замбараагүй төлөвлөлтийг цэгцэлж чадахгүй ч шинээр төлөвлөсөн барилгажуулалтын их ажилд нь мэргэжлийн, туршлагатай инженер хэрэгтэй гэж Х.Нямбаатар үзжээ. Тиймээс ч энэ салбартаа мэргэшсэн инженерийг нэр дэвшүүлжээ. Инженер мэргэжилтэй Э.Одонтуяагийн хувьд Өмнөд Солонгосын Ханкёны их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд сургуульдаа судлаачаар ажиллаж байсан туршлагатай. ШУТИС-д шинжээчээр ажиллаж байсан тэрбээр барилгын салбартаа тэргүүлэх инженерүүдийн нэг.
НИТХ-ын сонгуульд 7 дугаар тойрогт нэр дэвшигч Б.АНУ-ҮЖИН:

-Нийслэлийн МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр сонгогдсон Б.Ану-Үжин нь мөн л гадаадад боловсрол эзэмшсэн, ажлын туршлагатай нэгэн. Тэрбээр АНУ-ын Линколн сургуульд үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр дадлага хийж бизнесийн удирдлагын магистраар төгссөн. Тэрээр Франц, БНЭУ, АНУ зэрэг олон улс оронд мэргэжил дээшлүүлж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зуучийн компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан.
Улаанбаатар хотод ирэх жилүүдэд метро, дүүжин тээвэр, дагуул хот зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилттой. Тэгвэл дээрх төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил болгоход салбартаа мэргэшсэн албан хаагчид нийслэлд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Тиймээс ч МАН-аас боловсрол хийгээд салбартаа манлайлагчдыг НИТХ-ын сонгуульд сойжээ.
Т.ОД
3,608.65





















































Холбоотой мэдээ