niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-28 00:02 UTC Source: https://news.mn/r/2748058/ c3c4e6f2b8d2eb91… ← back to niitlelch.mn

Төрийн ордныхон ажилчдын автобусаараа зорчиж эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2024.09.03-нд нийтлэгдсэн

Төрийн ордныхон ажилчдын автобусаараа зорчиж эхлээгүй байна

Төрийн ордныхон ажилчдын автобусаараа зорчиж эхлээгүй байна

Түгжрэлийг бууруулах үндэсний хороо өчигдөр /2024.09.02/ хуралдаж, нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай зохицуулалтын талаар хэлэлцсэн. Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн автомашины дугаарын хязгаарлалт хийнэ. Энэ зохицуулалт бол шинэ зүйл биш. Ирэх жилүүдээс өөр шинэ арга хэмжээг авч, түгжрэлийг бууруулна.

Эхний ээлжинд УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, яам, агентлагийн ажилтан, алба хаагчид нэгдсэн ажилчдын автобусаар зорчино.

Автомашины улсын дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор зорчуулах чиг үүргийг нийслэлийн удирдлагад өгсөн. Энэ долоо хоногтоо багтан олон нийтээс санал асуулга авч, түгжрэлийг бууруулах шийдвэрийг гаргана.  Нийслэлд 800 мянган авто машин бүртгэлтэй байгаагаас өдөр тутам 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд өдөр тутам оролцож байна. Тиймээс хамтарсан Засгийн газраас дэд бүтцээ шийдэхээр ажиллана гэсэн юм.

Тэгвэл өчигдөр орой хүлээлгэн өгсөн ажилчдын автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарсан байна. Гэхдээ өглөөний тухайд маршрут чиглэл нарийвчлан гараагүй учир зорчигчгүй байсан аж.

Ямартай ч өчигдөр л шийдвэр гарсан болохоор өнөөдрөөс төрийн ордны алба хаагчид шийдвэртэйгээ танилцаж автобусаар зорчиж эхлэх байх. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусыг ажилчдын автобус болгох хуваарилах бөгөөд чиглэл тус бүр дээр маршрут гаргана гэсэн юм. Хотын дарга Х.Нямбаатар төрийн ордноос лайв хийхдээ алба хаагчдад олгодог өдөр тутмын унааны 2000 төгрөгийг сараар буюу ажлын 22 хоногт үржиж цалингаас нь хасч, нийтийн тээврийн автобусанд төлбөр болгож өгөх бөгөөд чиглэлийн автобусанд суух шаардлагагүй алба хаагчдад 30 хоног зорчих эрхтэй нийтийн тээврийн карт өгнө гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж