Боловсролын сайд П.Наранбаярын үгэнд ороогүй сургуулиудад арга хэмжээ авна. Тодруулбал, өнөөдөр /2024.09.02/ хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад арга хэмжээ авч, хувийн сургуулиудад нь сануулга өгөх гэнэ.
Тэрбээр, Ерөнхий боловсролын сургуулиуд есдүгээр сарын 1-нд нээлтээ хийж, 2-нд хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлийг хэрэгжүүлээгүй төрийн өмчийн сургалтын байгууллагуудад холбогдох арга хэмжээ авах, төрийн бус өмчийн сургалтын байгууллагуудад сануулга хүргүүлэх үүрэг өгсөн байна.
УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар болсон. Энэ 16 яамны нэг нь Боловсролын яам юм. Өмнөх засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан 2024 оны долдугаар сарын 10-нд шинэ сайд П.Наранбаярт тамгаа хүлээлгэж өгсөн байдаг. Иргэдийн зүгээс шинэ сайдыг сайн ажиллах байх гэсэн хүлээлттэй байсан ч түүний гаргасан тушаал, шийдвэрүүд эхнээсээ олны шүүмжлэлд өртөх боллоо.
Одоогийн байдлаар найман сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа бөгөөд эдгээр сургуулийн асуудлыг есдүгээр сард багтаан шийдвэрлэхээр ажиллаж байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлжээ.
3,608.65




















































Холбоотой мэдээ