niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 00:04 UTC Эх: https://news.mn/r/2747776/ b15d58c6400d2d10… ← niitlelch.mn руу буцах

Сургуулийн сурагчдад 215 автобус үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2024.09.02-нд нийтлэгдсэн

Сургуулийн сурагчдад 215 автобус үйлчилнэ

Сургуулийн сурагчдад 215 автобус үйлчилнэ

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140  автобус нийт 215 автобус сурагчдад үйлчилнэ.

Зарим сургуулийн автобус жолоочоос гадна зохицуулагчгүй гэдэг шалтгаанаар хичээлийн эхний өдөр автобус үйлчлэхгүй байгаа аж.

Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн автобусны зориулалтын картаар төлбөр төлөх бус NFC дэмжигч карт болон банкны бүх төрлийн энгийн картаар төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж