Нийслэлийн Ардчилсан нам өөрсдийн санаачилсан “9 сарын 1” хуулийн төслийн агуулгаа өнөөдөр /2024.09.01/ танилцууллаа.
Нийслэлийн АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежер Б.Ган-Очир:
-Нийслэлийн Ардчилсан намаас санаачилсан хуулийн төслийг УИХ-д АН-аас сонгогдсон гишүүдэд хүргүүлж байна. Энэ хуулийн төслийн гол агуулга нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг эрүүл чийрэг, оюуны өндөр чадамжтай, бэрхшээлийг даван туулах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм. Есдүгээр сарын 1 хуулийн төслийг нийт иргэдийг хүүхдийнхээ төлөө дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. АН-ын анх санаачилж байсан хүүхдийн мөнгө гэдэг зүйл олон өрхөд тустай байсан. Баялгийн тэгш хуваарилалт үүнээс л эхэлнэ.
Үүн дээр нэмээд хүүхдийн хөгжилд тусад нь анхаарч хүүхдийн хөгжлийн 30 мянган төгрөгийн эрхтэй карт гаргах санаачилгыг бид тусгасан.
Нийт 1.3 сая хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдэд дугуйланд явах, өөрийгөө хөгжүүлэх 30 мянган төгрөгийн карт олгох нь зөв. Хүүхдэд зориулсан хөгжилд нь анхаарсан бүтээн байгуулалт Монголд байдаггүй, тун цөөн. Тиймээс хүүхдүүд сурахын хажуугаар нийгэмших, хөгжих хэрэгцээ шаардлагын хүрээнд бид энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн санаачлах болсон шалтгаан нь хүүхдийн мансууруулах бодисны хэрэглээ, дэлгэцийн донтолт, архи тамхины хэрэглээ, таргалалт зэрэг сөрөг нөлөөллийн дунджаар Монгол улс олон улсад тэргүүлж байна. Энэ бол бид хүүхдэдээ анхаарахгүй байгааг илтгэж байна.
Хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 657 болж өнгөрсөн оноос 10 хувиар өссөн.
Архи, тамхины хэрэглээ ч өсч, амиа хорлохоор бодож байгаа нь ихэсч байна. Энэ бол хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүйгээс болж байгаа асуудал. Тиймээс хүүхдүүддээ анхаарах асуудлыг Нийслэлийн АН-аас нийт УИХ-ын гишүүдэд хүргүүлж байна. Хүүхдийн асуудал бол улс төржиж, талцах асуудал биш. Тиймээс бүгд энэхүү хуулийн төслийг дэмжиж, батална гэдэгт итгэлтэй байна.
3,608.65





















































Холбоотой мэдээ