niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 00:04 UTC Эх: https://news.mn/r/2747707/ 3bdab27db45a5f94… ← niitlelch.mn руу буцах

Түгжрэлийг бууруулах төлөвлөгөө гаргана гэв

Хуучирсан мэдээ: 2024.09.01-нд нийтлэгдсэн

Түгжрэлийг бууруулах төлөвлөгөө гаргана гэв

Түгжрэлийг бууруулах төлөвлөгөө гаргана гэв

Түгжрэл бууруулах Үндэсний хороо хуралдаж, түгжрэлийг бууруулах төлөвлөгөө гаргах талаар хэлэлцэх нь. Жил бүрийн өдийд түгжрэлийн оргил ачаалал үүсч, Яармаг, баруун чигт явдаг хүмүүс машиндаа хонох нь холгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ үед алдарт түгжрэлийн хороо нь асуудлаа шийдэхгүй хаачив? гэдэг асуулт хүргтэл олны дунд гарч буй. Тэгвэл олны эрээд байгаа хороо нь хуралдаж, асуудлыг хэрхэн шийдэх талаар гаргалгаа хайж эхэлжээ.

Тодруулбал, “20 минутын хот” Үндэсний хороо маргааш /2024.09.02/ анхдугаар хуралдаанаа хийхээр болж. Тус хурлаар түгжрэл бууруулах төлөвлөгөөг урт, богино хугацаагаар гаргаж магадгүй.

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнгээр ахлуулсан тус хороо дугаарыг хязгаарлалт хийх үү, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн өнгөрсөн долоо хоногт автомашиныг дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах эсэхийг хорооны хуралдаанаар шийднэ гэсэн юм.

Тэрбээр “Жил бүрийн өдийд түгжрэл эхэлдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж байсан аргууд бол дугаарын хязгаарлалт. Энэ жил дугаарын хязгаарлалт хийх үү, үгүй юу гэдгийг бүгд асууж байна. Дугаарын хязгаарлалт хийе гэж хэлэх шиг амархан зүйл байхгүй. Энэ талаар нийслэлийн удирдлагатай зөвшилцөнө. Дугаарын хязгаарлалт хийвэл энэ жил сүүлийн удаа байх болно” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж