Сү.Батболд Б.Асралтаар дамжуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг түшив
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Гаалийн Ерөнхий газрын дарга асан Б.Асралт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тогтвортой хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ. Б.Асралт нь Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяатай тун ойрын хамаатан дүү юм. Товчхондоо, УИХ-ын гишүүн асан Сү.Батболд Б.Асралтаар дамжуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг түшсэн гэж харж болно. Сү.Батболдын хувьд, Нью-Йорк дахь тансаг зэрэглэлийн орон сууцаа хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр хураалгаж, битүүмжлүүлэх шийдвэрийг энэ оны эхээр сонссон. АНУ-ын эрх баригчид үл хөдлөхийн салбар дахь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үеэрээ Сү.Батболд уул уурхайгаас хууль бус замаар олж авсан хөрөнгөөр Нью-Йоркт өндөр зэрэглэлийн хоёр орон сууц худалдаж авсныг зарласан. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.