niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 00:30 UTC Эх: https://news.mn/r/2747625/ 7ce8e7c30b70cf71… ← niitlelch.mn руу буцах

Нийслэлд томуугийн 180 мянган тун вакцин хийхээр төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2024.08.31-нд нийтлэгдсэн

Нийслэлд томуугийн 180 мянган тун вакцин хийхээр төлөвлөжээ

Нийслэлд томуугийн 180 мянган тун вакцин хийхээр төлөвлөжээ

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж буйтай холбогдуулан улирлын томуу, томуу төст өвчлөлийн эсрэг вакциныг нийслэлд хийж эхэлжээ. Учир нь, сургууль, цэцэрлэг эхлэхээр мөн улирал солигддог энэ үед томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг. Энэ жилийн тухайд томуугийн дархлаажуулалтыг эрт эхэлж байгаа аж. Өнгөрсөн жил 10 дугаар сард нийслэлийн хэмжээнд томуугийн дархлаажуулалт эхэлж байсан бол энэ жил вакцины татан авалтыг эрт хийж наймдугаар сарын 26-ний өдрөөс нийслэлийн зорилтот бүлгийн хүн амд улирлын томуугийн дархлаажуулалтыг хийгээд эхэлсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 180 мянган тун вакцин хийхээр төлөвлөжээ. Үүнээс нэн түрүүнд томуугийн өвчлөлд өртөх эрсдэлтэй, өвчилсний дараа хүндрэх эрсдэл өндөр бүлгүүдэд дархлаажуулалтын вакциныг үнэ төлбөргүй хийж байгаа юм байна.

Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад томуугаар өвчилсөн нийт иргэдийн 50 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд, 20 гаруй хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байжээ.

Өөрөөр хэлбэл 70 гаруй хувь нь 0-9 хүртэлх насны хүүхдүүд байгаа учраас бага насны хүүхдүүдийг энэ дархлаажуулалтад хамруулна гэдгийг албаныхан хэлэв.

Вакцины хувьд, Эрүүл мэндийн яамны захиалгаар НҮБ-ын Хүүхдийн сангаас вакцины худалдан авалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Greencross” гэдэг вакциныг хэрэглэж байгаа гэнэ. Энэхүү вакциныг өвлийн улиралтай орнуудад түгээмэл хэрэглэдэг ажээ. Тус вакцин нь  А хүрээний хоёр төрлийн вирус, В хүрээний хоёр төрлийн вирусийн эсрэг вакцин аж.

Вакцин нь тухайн вирусээр өвчлүүлэхгүй байх, өвчилсөн тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвчлүүлэх дархлаажуулалтын тогтолцоог бүрдүүлж өгдөг ач холбогдолтой.  Вакцинд хамрагдсан иргэдийн өвчлөх магадлал 50 хувиар буурч, өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэл нь 50-иас дээш хувиар буурдаг гэсэн судалгаа байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж