niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 00:31 UTC Эх: https://news.mn/r/2747558/ f361d6d0e9e3cb91… ← niitlelch.mn руу буцах

Оросын хакерууд Монголын Засгийн газрын вэбсайтыг хакердсан гэв

Хуучирсан мэдээ: 2024.08.30-нд нийтлэгдсэн

Оросын хакерууд Монголын Засгийн газрын вэбсайтыг хакердсан гэв

Оросын хакерууд Монголын Засгийн газрын вэбсайтыг хакердсан гэв

"Google" компанийн "Threat Analysis Group"-ийн мэдээлснээр Монголын Засгийн газрын зарим вэбсайтад 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны долдугаар сарын хооронд гаднын орноос цахим халдлага үйлдэн, нэвтэрсэн хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах код суурилуулсан байсныг тогтоосон байна.

Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын "cabinet.gov.mn" болон Гадаад харилцааны яамны "mfa.gov.mn" вэбсайтад "iPhone" эсвэл "Android" үйлдлийн системтэй төхөөрөмжөөс нэвтэрсэн хэрэглэгчдийн Google Chrome вэб хөтчид хадгалагдсан нууц үг, вэб түүх, хадгалагдсан кредит картын мэдээлэл, cookie гэх мэдээллийг хулгайлах код суурилуулсан байна.

 Халдлага үйлдсэн "APT29" бүлэг нь "IPhone"  хэрэглэгчдийн хувьд 16.6.1 болон түүнээс өмнөх үйлдлийн системтэй тохиолдолд халдлагад өртөхөөр тохируулсан ба энэ халдлага 2023 оны арваннэгдүгээр сар болон 2024 оны хоёрдугаар сард болсон байна. "iPhone" хэрэглэгчид халдлагад өртсөн вэбсайтад нэвтэрсэн тохиолдолд "LinkedIn", "Gmail" болон "Facebook" зэрэгт нэвтрэх "cookie"-г хулгайлахаар "CVE-2021-879" кодыг суурилуулсан байна. "Threat Analysis Group"-ийн мэдээлснээр 2023 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Гадаад харилцааны яамны вэбсайт анх халдлагад өртсөн. Дараа нь 2024 оны хоёр болон долдугаар сард Гадаад харилцааны яамны вэбсайт халдлагад өртжээ.

"Google"-ийн зүгээс халдлагыг  Оросын Гадаад тагнуулын албатай холбоотой "APT29" гэх бүлэг хакерууд үйлдсэн гэж үзэж байгаа юм.

Учир нь тус халдлагад ашигласан "cookie" хулгайлагч бүтэц нь 2021 онд "APT29" бүлгийн үйлдсэн халдлагатай ижил байгаа юм.  Тус бүлэг нь 2008 оноос хойш Европ, "NATO"-гийн орнуудад хууль бус кибер үйл ажиллагаа зохион байгуулсан. Мөн 2015 онд АНУ-ын Ардчилсан намын вэбсайтад халдлага үйлдэж байсан байж болзошгүй. Монголын Засгийн газрын вэбсайтад халдсаныг тогтоосон даруйд "Google" компани "Apple" болон "Android" компаниудад энэ тухай мэдээлсэн ба халдлагад өртсөн вэбсайтуудыг засах зорилгоор Монгол дахь Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төвд мэдэгдсэн гэж "Threat Analysis Group" мэдээлжээ.

Эх сурвалж: https://therecord.media/mongolia-apt29-watering-hole-attacks-exploits-nso-group-intellexa , MFCC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
БурууБуруу
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж