niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 00:32 UTC Эх: https://news.mn/r/2747444/ 1710507d1cef7022… ← niitlelch.mn руу буцах

Засгийн газар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2024.08.30-нд нийтлэгдсэн

Засгийн газар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит бус өнөөдөр /2024.08.30/-ийн хуралдаанаар ирэх 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхээр товложээ.  Төсвийн тухай хуулийн шинэчлэлтээр:

  • Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн саналаа жил бүрийн долдугаар сарын 25-ны дотор Сангийн яам, төрийн аудитын байгууллага, УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
  • Засгийн газар төсвийн төслийг мөн жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх,
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ 9 дүгээр сарын 20-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
  • Төрийн аудитын төв байгууллага дүгнэлтээ 9 дүгээр сарын 25-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх өөрчлөлтүүдийг хийсэн.

Есдүгээр сарын 1 Ням гаригт таарч байгаа тул Засгийн газар хуульд зааснаар өнөөдөр УИХ-д 2025 оны төсвийн төслийг өргөн барих ёстой юм.

Харин УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2024 оны улсын төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.  Парламентын сонгуулийн дараа хамтарсан засаг байгуулагдсан тул 2024 оны төсөвт тодотгол оруулж, зарлагыг гурван их наядаар нэмснийг УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцсэн. Гэхдээ ямар ч байсан 2024 оны төсөвт тодотгол оруулснаар УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж