Орхон аймаг хотын төвийн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн төмөр хайс, хашлагыг буулгаж “Ногоон хот” болох ажлыг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд Хот тохижуулах газар, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газраас хамтран төмөр хайс, хашлага авах ажлыг Отгонбилэгийн гудамжнаас эхлүүллээ. Энэ намар 15 байршилд 4248 метр төмөр хайс, хашлага буулгах юм.

Хотын ногоон байгууламж, гудамж талбайд амьд хашлага буюу ургамлан хашлага хийх ажлыг 2017 онд эхлүүлж, нийт 6.1 км урттай газарт шар хуайс тарьж, төмөр хашлагаар хамгаалж байв. 2021 оноос ургалт нь гүйцсэн хэсгүүдэд төмөр хашлага буулгах ажлыг үе шаттайгаар эхлүүлсэн. Ирэх онд үлдсэн төмөр хайс, хашлагыг буулгаснаар Орхон аймаг төмөр хайс, хашлагагүй “ногоон хот” болно гэв.

3,608.65





















































Холбоотой мэдээ