niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 00:33 UTC Эх: https://news.mn/r/2747324/ 73dacfddde782bfe… ← niitlelch.mn руу буцах

"Төрийн гар хүрсэн юм бүр дампуурдаг"

Хуучирсан мэдээ: 2024.08.29-нд нийтлэгдсэн

"Төрийн гар хүрсэн юм бүр дампуурдаг"

"Төрийн гар хүрсэн юм бүр дампуурдаг"

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодрууллаа. 


-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад байгаа. Та сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл төсөв хөрөнгө баталж байгаа энэ үед та сөрөг хүчнийхээ үүргийг хэр сайн гүйцэтгэсэн гэж бодож байна вэ?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар хоёр чухал асуудал орсон. Нэг нь Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, хоёрдугаарт түүнтэй холбоотойгоор төсвийн тодотгол, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Өнгөрсөн чуулганаар болсон үйл явдал дээр дүгнэлт хийхэд Үндсэн хуулиар олгогдсон парламентын дархлаа байж чадсан уу?  гэдгийг заавал харах хэрэгтэй. Яг үнэндээ Засгийн газрын санаачилгын аливаа хуулийг үг дуугүй кнопдож дардаг хэв шинж сүүлийн найман жил тогтсон. Парламентын дархлаагаа хамгаалах санаа зорилготой гишүүд байгаа нь харьцангуй сайшаалтай. Гэхдээ эцсийн дүндээ бүлэг нь хаалттай хуралдаад л ёсчлон биелүүлдэг хэвээрээ байна.

Юун дээр гол асуудал байна вэ гэхээр Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөр. Суурь ямар эдийн засгийн төсөөлөл дээр суурилах нь тодорхой биш. Зүгээр л түүвэр.

Яагаад тэрийг УИХ-ын чуулган дээр би чухалчилж асуусан гэхээр хувийн хэвшил талдаа барууны эдийн засгийн баримжаатай явах юм уу, төрг давамгайлсан эдийн засагтай байх юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаатай холбоотой. Энэ ойлгомжгүй болохоор Засгийн газрын цаашид хүрэх гээд байгаа үр дүн нь ойлгомжгүй. Төсөвтэй холбоотой нэг гол асуудал бий. Энгийн үгээр хэлбэл, аливаа Засгийн газрын зарлага төлөвлөгөөт бодит орлогоо давбал инфляци өсдөг. Үүний төлөгч нь нь хэн бэ гэхээр бүх татвар төлөгч. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө, татвар торгууль шимтгэл төлдөг бүх иргэн хохирно. Эндээс үндэслэж Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн сахилга батын ил тод байдал, төсвийн орлого зарлагын тэнцүүжүүлэлтийг хадгалж, хамгаалах зорилготой байдаг. Монгол улс эдийн засгийн хувьд эмзэг, тогтвортой эдийн засгийн суурьгүй. Хятад хилээ хаалаа гэхэд юу болдог талаар бүгд л мэднэ. Бүх зүйл тэг зогсдог. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжилтэд эргэж тооцоод түүнтэй дүйцүүлж тооцоолдог тухайлбал, өргийн тааз гэхчлэн.

Сөрөг хүчний бодлого юунаас эхлэх вэ? гэхээр Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр. Үүнийг бид давчихлаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр маш олон асуудлыг гаргалаа. Засгийн газрын төлөөлөл хэлэхдээ бид өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гээдз байгаа. Энэ бол бидний мөн хяналт тавих ажил. Дараагийнх нь есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд төсөв батлагдана. 2025 оныи төсөв төсөөлөлтэйгөө хэр уялдах юм байгаа юм. Үйл ажиллагааны хөтөлбөртэй хэр уялдаж, эцсийн дүндээ төгрөгийн худалдан авах чадамж хэр сайжрах вэ? гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж