niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%b3%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0%d0%b4-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d/% 11d37fdf428079e9… ← zurück zu niitlelch.mn

Жастин Биберын СҮЙТ БҮСГҮЙ хэн бэ…

Хайр дурлалын элдэв романсын мөнхийн гол дүр байж чаддаг 24 настай, Канадаас гаралтай дуучин Жастин Биберийн тухай нэгэн сонирхолтой мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд нийтлэгдэх болжээ.

Duuchin-Justin
Канадаас гаралтай дуучин Жастин Бибер

Тэрээр энэ сарын 13-нд модел, загвар өмсөгч Хэйли Болдуинтай сүй тавьсан байна.

Hailey Baldwin
загвар өмсөгч Хэйли Болдуин

Жастин Селена Гомезоос салсныхаа дараа Хэйлитэй болзож байсан бөгөөд мөн л хоёр тийшээ болсон юм.

Түүний сүйт бүсгүй бол АНУ-ын нэрт жүжигчин Алек Болдуиний охин бөгөөд маш амжилттай яваа загвар өмсөгч, модел юм хэмээн салбарынхан нь үздэг байна.

Түүнийг 2017 оны хамгийн төгс төрхтэй бүсгүйгээр нэрлэж байсан билээ. Ямартай ч шар хэвлэлийнхний бай болсоор ирсэн дуучин Жастин Бибер сүй тавьлаа.

Ингээд түүний сүйт бүсгүйн зургаас хүргэж байна.

Hailey Baldwin
АНУ-ын нэрт жүжигчин Алек Болдуиний охин бөгөөд маш амжилттай яваа загвар өмсөгч, модел юм
Hailey Baldwin_model
Сүйт бүсгүй_Hailey Baldwin