УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон Ч.Ундрам танхимын гишүүдээ жагсаалт, тойргоор нь ялгаварлаж, улс төрийн ялгарал үүсгэв. 76 гишүүнтэй парламент 126 гишүүнтэй шинэ парламентыг сонгох УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталж, ингэхдээ холимог буюу жагсаалт, тойрог гэсэн тогтолцоог баталсан байдаг. Ингэснээр улс төрийн намууд намд санал өгсөн иргэдийн тоогоор намын жагсаалтад бичигдсэн хүмүүс УИХ-ын гишүүн болсон байдаг. Харин нэг хэсэг нь тойрогт нэр дэвших мандатаа авч, сурталчилгаа явуулж, тойргоос сонгогдсон. Гэхдээ тойрог, жагсаалтаас үл хамаарч УИХ-ын 126 гишүүн төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцож, хууль батлалцах, санаачлах гээд бүх эрх, үүрэг нь яг ижил, тэгш зарчимтай байх юм.
Өөрөөр хэлбэл, намын жагсаалт, тойргоос сонгогдсоноос үл хамаарч ижил тэгш УИХ-ын гишүүн эрх, үүрэг хүлээх учиртай хүмүүс юм.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хувьд тойргоос сонгогдсон, байнгын хорооны давуу эрхээ ашиглаж, УИХ-ын гишүүдээ жагсаалт, тойргоор нь ялгаварлах нь хэр ёс зүйтэй, хүний эрхэд нийцсэн шийдэл юм бол доо гэж олон нийт шүүмжилж эхэлжээ. Ч.Ундрам нь Боловсрол, соёл, шинжлэх, ухаан спортын байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж буй.
3,608.65





















































Холбоотой мэдээ