Гавьяат тамирчин Ц.Раднаагийн түүхээс сэдэвлэсэн баримтат кино маргааш гарна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Хөнгөн атлетикийн дэлхийн хошой аварга Ц.Раднаагийн амьдрал, түүхээс сэдэвлэсэн "Цагаан зээрийн янзага" баримтат кино маргааш Чингис хааны музейд 16:00 цагт гарах юм байна. Гавьяат тамирчин Ц.Раднаа нь 2024 оны наймдугаар сард Швед улсын Гётенбург хотод болсон 25 дахь удаагийн Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ий 90-95 насны ангилалд 100 болон 800 метрийн зайд түрүүлж, хос алтан медаль хүртсэн юм. Мөн тэрбээр, 85 настайдаа буюу 2019 онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн билээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.