niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 01:01 UTC Эх: https://news.mn/r/2746943/ 5b487f54efb260b1… ← niitlelch.mn руу буцах

35 тэрбумаар бродюр солино гэдэг худал гэв

Хуучирсан мэдээ: 2024.08.27-нд нийтлэгдсэн

35 тэрбумаар бродюр солино гэдэг худал гэв

35 тэрбумаар бродюр солино гэдэг худал гэв

Улсын Их хурлын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдаж байгаа. Энэ үеэр гэр хорооллын дахин төлөвлөлт болоод зам засварын ажилтай холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар тайлбар өгөв.

Тэрбээр, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө батлагдтал шинээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтыг зогсоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэгт хохирсон хэд хэдэн иргэний асуудлыг судалсан. Нийслэлийн орон сууцны корпорацаас хохирсон иргэдэд орон сууц олгож, уг газрыг Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахаар шийдсэн.

Хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ жил 35 тэрбум төгрөгийг бродюр солихоор төлөвлөсөн гээд байгаа. Ийм мөнгийг нийслэлийн төсөв дээр тавьсан зүйл огт байхгүй.

Энэ жил Нийслэл хотод хэрэгжүүлж буй 60 гаруй замын төсөл хөтөлбөр дээр замын бродюрын төсөвт өөрчлөлт оруулж чулуун бродюр болгосон. Учир нь дотоодын аж ахуйн нэгжүүд замын бродюрыг үйлдвэрлэн нийлүүлж чадахгүй гэдгээ Улаанбаатар хотын захиргаанд илэрхийлсэн. MNS гэсэн стандартаар замын зорчих хэсгээс дээш 15 см-ээр өндөр бродюр үүсгэж байх ёстой. Одоо байгаа бродюр дээр асфальтыг нь нэмээд хучихаар 15 см-т хүрэхгүй байна. Тиймээс стандартад нийцүүлэхээр шинэ бродюр суулгаж байгаа. Хуучныг нь хувийн сектор хөдөө орон нутагт худалдах журам гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж