niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 01:02 UTC Эх: https://news.mn/r/2746905/ 1865bae02b7e2fca… ← niitlelch.mn руу буцах

Н.Номтойбаяр, Б.Батбаатар нарын хүсэлтийг хүлээж авчээ

Хуучирсан мэдээ: 2024.08.27-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр, Б.Батбаатар нарын хүсэлтийг хүлээж авчээ

Н.Номтойбаяр, Б.Батбаатар нарын хүсэлтийг хүлээж авчээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, хэлэлцэх асуудлыг товыг тогтоодог. УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын даргын зөвлөлд парламентад бүлэгтэй улс төрийн намуудын төлөөллийг оруулдаг. Энэ удаагийн парламент улс төрийн таван намаас бүрдсэн. Хуулийн дагуу МАН, АН хоёр парламентад бүлэгтэй. Харин ХҮН нам болон Үндэсний эвсэл, ИЗНН нь УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадаагүй.  Тиймээс уг зөвлөлд ороогүй жижиг намуудаас гомдол гаргахад хүргэсэн. ИЗНН-ын дарга Б.Батбаатар  “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд зөвхөн МАН, АН-ын гишүүд байдаг. Тус зөвлөлөөр УИХ-аар хэлэлцэх асуудлууд зэрэг чухал асуудлыг хэлэлцдэг. Гэтэл УИХ-д суудалтай бусад намуудын төлөөлөл энэ зөвлөлд байдаггүйгээс мэдээлэлгүй үлдэж байгаа"-г шүүмжилсэн. Тиймээс  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д суудалтай ч бүлэггүй дарга нарыг таслах эрхгүйгээр тус зөвлөлд оруулахаар шийдвэрлэжээ.

Ямартай ч жижиг намуудын хүсэл биелэж, ХҮН намын  дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр, ИЗНН-ын дарга Б.Батбаатар нар УИХ-ын даргын зөвлөлд орж, мэдээлэлтэй танилцах боломжтой болж байгаа юм байна.

Хэдийгээр Үндэсний эвсэл, ИЗНН хамтарсан засагт ороогүй ч УИХ-ын байнгын хороог МАН, АН хоёр хувааж авсанд мөн шүүмжлэлтэй хандаж буй юм. Үнэхээр ч УИХ таван намаас бүрдсэн хэрнээ УИХ-ын байнгын хороодыг МАН, АН хоёр хувааж авах нь учир дутагдалтай. УИХ-ын байнгын хороодын дарга нарыг заавал УИХ бүлэгтэй намууд хувааж авна гэсэн хууль байхгүй бол  ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН-ын гишүүдийг ялгаварлах эрх МАН, АН хоёрт байхгүй.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж