niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 01:02 UTC Эх: https://news.mn/r/2746881/ 341ca54edcd2aaeb… ← niitlelch.mn руу буцах

Парламентын бүлгэмийг Х.Булгантуяа удирдана

Хуучирсан мэдээ: 2024.08.27-нд нийтлэгдсэн

Парламентын бүлгэмийг Х.Булгантуяа удирдана

Парламентын бүлгэмийг Х.Булгантуяа удирдана

Олон улсын парламентын холбооны үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын зүгээс харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэн ажиллах зорилго бүхий парламентын бүлгэмүүд байгуулдаг. Тэгвэл шинээр бүрдсэн парламентын гишүүдээс Монголын парламентын бүлгэмийг шинээр байгуулж, дарга, гишүүдийг томилжээ. Тухайлбал, Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Гүйцэтгэх хорооны дэд даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Гүйцэтгэх хорооны гишүүдэд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, Э.Болормаа, С.Зулпхар, Ц.Идэрбат, М.Мандхай, Б.Жаргалан, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, А.Ундраа, Б.Батбаатар нарын гишүүд сонгожээ.

Олон улсын парламентын бүлгэм нь гишүүдийн сайн дурын, олон нийтийн байгууллага бөгөөд 126 гишүүнтэй уялдуулан шинэчилсэн парламентын бүлгэмийн дүрмийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж баталлаа. Үргэлжүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, уг дүрмийн 6.1-д Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хороог 13 гишүүнтэй байхаар, 6.2 болон 6.3-т  Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд Улсын Их Хурал дахь намын бүлгүүд болон, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслүүдээс нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг бичгээр ирүүлнэ гэж заасны дагуу ирүүлсэн нэр дэвшигчдийн нэрсийг уншиж танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж