Онцгой байдлын Ерөнхий газарт өнгөрсөн шөнө гал түймрийн дөрвөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Улмаар нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн найм дугаар хорооны нутаг дэвсгэрт "гэр шатаж байна" гэсэн дуудлагыг 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 03:54 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг дуудлагын газар очиход иргэн З-ын 5 ханатай гэр, 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 13 настай эрэгтэй С ганцаараа байхдаа өртөж нас барсан байна. Талийгаачийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Тиймээс иргэд та бүхнийг галын аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
3,608.65





















































Холбоотой мэдээ