niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 01:03 UTC Эх: https://news.mn/r/2746771/ ffae5353e95335be… ← niitlelch.mn руу буцах

Байр суурь: Цахилгааны үнийг нэмэх нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2024.08.27-нд нийтлэгдсэн

Байр суурь: Цахилгааны үнийг нэмэх нь зөв үү?

Байр суурь: Цахилгааны үнийг нэмэх нь зөв үү?

Эрчим хүчний салбар 357 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа талаар салбарынхан мэдээлсэн. Тиймээс энэ өвлөөс буюу ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс тогны мөнгийг нэмж алдагдал хаах шийдвэр гаргаад буй. Энэ талаар тус салбарынхан болоод эдийн засагч, иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 


ҮНЭ ЧӨЛӨӨЛӨХӨӨС ӨӨР АЛДАГДЛАА НӨХӨХ БОЛОМЖ ЭНЭ САЛБАРТ БАЙХГҮЙ 

Эдийн засагч Б.ЛХАГВАЖАВ:

-1996 онд эрчим хүчний үнийг чөлөөлөх байсан. Гэвч чадаагүй. Үнэ чөлөөлөөгүй учир тус салбарт ямар ч хөрөнгө оруулалт, шинэ технологи орохгүй хуучнаараа байгаа. Тэр хуучин систем дээр ажиллаад сурсан хэдэн хүн гал алдахгүй маягтай ханддаг. Хэрэв энэ салбарт бүтээн байгуулалт хийе гэвэл дэд станц, сүлжээ гээд бүх зүйлд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Алийн болгон үнийг хүчээр барьж, амь зогоох билээ. Эрчим хүчний салбарыг чөлөөлж, бодит үнэ орж ирвэл гадны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, эдийн засгийн бүтээмж өснө.

Тэгэхээр үнэ чөлөөлөхөөс өөр сонголт байхгүй.

Манай эрчим хүчний хэрэглээ харьцангуй бага. Хүмүүс цахилгааны үнэ нэмэгдэхээр бусад зүйлийн үнэ өснө, эдийн засаг хүнд болно гэж ярих нь бий. Гэхдээ үгүй. Үнэгүй, хямд байж болохгүй зүйл бол эрчим хүч Үнэ чөлөөлөхгүй 30-аад жил болсон нь хөгждөггүй системийнхээ эрх ашигт эзэн суусан хүмүүстэй холбоотой. Олон төрлийн зохицуулалт хийх боломжтой. Тэгэхээр цахилгааны үнэ нэмэх нь зөв шийдэл.

ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭЭД ҮҮСЭХ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛЛОО ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ 

Монголын ложистикийн холбооны тэргүүн А.МӨНХБОЛД:

-Цахилгааны үнийг найман цент болгож нэмнэ гэдэг нь жн кВт цагийн үнэ 270 төгрөг болно. Үнэ нэмээд асуудал шийдэгдэхгүй. Өмнө нь 2015 онд үнэ нэмчихвэл бүх юм сайхан болно гэж орилсоор байгаа нэмсэн, одоо нөхцөл байдал яг л хэвэндээ. Суурь үнэ хөдлөхөөр бүх юмны үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Монголын эрчим хүчнийхэн гэж ам.доллараар ярьсан хүмүүс. Мэдээж, шалтгаан нь тоног төхөөрөмжөө ам.доллараар авдаг гэх биз. Гэтэл бид үйлдвэрлэгч улс биш бүх салбар шаардлагатай тоног төхөөрөмжөө ам.доллараар л авч байгаа.

Цахилгааны үнэ нэмэх болсон шалтгаан, нэмснээр үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийн тооцоо судалгааг ил болгох хэрэгтэй.

Асуудал эрчим хүчний салбар өөрт нь байгаа гэж хардаж байна. Учир нь энд тайлан тооцоо судалгаа маш дутмаг, мэдээллийн хувьд хаагдмал, тиймээс мэдээллээ ил тод болгох хэрэгтэй. Цаашид Худалдааны тухай хуулиа баталж, бүх бараа, үйлчилгээний үнэ тарифын үндэсний хороо байгуулж, салбар дундын зохицуулалт хийх шаардлагатай. Зөвхөн нэг салбарыг эдийн засгийн хувьд ашигтай байлгах бус нийт нийгэм эдийн засгийн хөгжлийг харгалзах хэрэгтэй.
ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМБЭЛ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ НЬ ЗӨВ
Иргэдийн хэлж байгаагаар цахилгааны үнийг 30 хувь нэмэх бол татварыг бага ч болов бууруулах нь зөв болохыг хэлж байна. Хүмүүс үнэгүй хэрэглэх, тог цахилгааныг хямд авах нь тус салбарыг алдагдалд оруулж байгааг ойлгож байгаа ч үнэ нэмэх нэрийдлээр бусад зардал ч дагаж өсөхөд дургүйцэж байгаа юм. Тиймээс цахилгааны үнийг нэмж байгаа бол татвараа адил буулгах шаардлагыг илэрхийлжээ. Мөн цахилгааны үнийг нэмнэ гэхээр иргэд дааж давшгүй ихээр нэмэхгүй гэдгийг ойлгож байгаа ч 30 хувийн нэмэгдэл гэдэг бол иргэн, аж ахуй нэгжид өндөр байгааг шүүмжилж байна.
Тиймээс үнэ чөлөөлөхдөө бодлоготой, төлөвлөлттэй, зохион байгуулалттай байхыг олон нийт сануулж байна.
Харин тооцоо, судалгаагаа ил танилцуулж, үнэ нэмэхэд дагаад бусад зардлуудын үнэ нэмэхгүй гэвэл эрчим хүчний салбарт шинэчлэлт хийх нь зөв зүйтэй гэж цахим хуудастаа иргэд бичжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж