niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:23 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b3%d0%be%d0%b2%d0%b8%d0%b9%d ebdac8ec7a0c0afd… ← zurück zu niitlelch.mn

Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит яруу найргийн наадам болно

~Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит яруу найргийн наадам болно~

Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой тохиож байна.

Ойн хүрээнд энэ сарын 27, 28, 29-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болж, Соён гэгээрүүлэгч, яруу найрагч, говийн тавдугаар ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит “Хурмаст тэнгэр” яруу найргийн наадмыг зохион байгуулах юм. Яруу найргийн наадам энэ сарын 26-нд Дорноговь аймгийн “Соёмбо” цогцолборт болно.