niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 01:04 UTC Эх: https://news.mn/r/2746702/ 86636aac91de0b2e… ← niitlelch.mn руу буцах

Нэгдүгээр ангийн бүртгэлийг 5 хоног сунгав

Хуучирсан мэдээ: 2024.08.26-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр ангийн бүртгэлийг 5 хоног сунгав

Нэгдүгээр ангийн бүртгэлийг 5 хоног сунгав

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэл наймдугаар сарын 12-ний өдрөөс эхлэн e-Mongolia платформоор явагдаж буй. Цахим бүртгэлд энэ жил зургаан нас хүрч байгаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдүүдийг бүртгэх юм. Бүртгэл наймдугаар сарын 12-25-ны хооронд үргэлжилнэ гэж албаныхан мэдээлж байсан бол элсэлтийн бүртгэлийг наймдугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.

Хэрэв та цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой юм. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн  нэгдүгээр ангид элсэн суралцах 77.285 хүүхэд байгаагаас Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах 38.398 хүүхэд байна.

Дүүргээр нь авч үзвэл:

Багануур дүүрэгт -620

Багахангай дүүрэгт-113

Баянгол дүүрэгт- 5807

Баянзүрх дүүрэгт-10.425

Найлайх дүүрэгт -882

Сонгинохайрхан дүүрэгт-7890

Сүхбаатар дүүрэгт -3178

Хан-Уул дүүрэгт-6699

Чингэлтэй дүүрэгт-2785 хүүхэд байна.

Өнөөдөр /2024.08.26/ байдлаар нийт хүүхдийн 36,624 буюу 50.3 хувь нь сургуульдаа бүртгэгдэн баталгаажсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж