niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 01:34 UTC Эх: https://news.mn/r/2746151/ b2ddfc0800f3e277… ← niitlelch.mn руу буцах

Орхон аймаг хот тохижуулах газартаа 1.6 тэрбум төгрөгийн парк шинэчлэлт хийлээ

Хуучирсан мэдээ: 2024.08.22-нд нийтлэгдсэн

Орхон аймаг хот тохижуулах газартаа 1.6 тэрбум төгрөгийн парк шинэчлэлт хийлээ

Орхон аймаг  хот тохижуулах газартаа 1.6 тэрбум төгрөгийн парк шинэчлэлт хийлээ
default

Орхон аймаг энэ онд орон нутгийн төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хот тохижуулах газартаа парк шинэчлэлт хийж өнөөдөр хүлээлгэн өглөө.

default

Тодруулбал: Орон нутгийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон үйлдэлт авто машин, тусгай зориулалтын техник хэрэгслүүд болох  авто грейдер,  дөрвөн тоннын индүү, тусгай зориулалтын авто машин, авто ковш худалдан авчээ.  Мөн орон нутгийн төсвийн 399 сая төгрөгийн  хөрөнгө оруулалтаар авто замын цэвэрлэгээ үйлчилгээ хийх зориулалттай тусгай тоноглол бүхий гурван авто машин нийлүүлжээ.

default

Ингэснээр гэр хорооллын 300 орчим километр сайжруулсан зам, хотын доторх 130 гаруй километр асфальтан замын ашиглалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээнд дэвшил гарахаас гадна техник хэрэгслүүд нэмэгдсэнээр ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, цаг хугацаа хэмнэх давуу талууд бий болж байгаа гэдгийг онцоллоо.

Орхон аймаг сүүлийн гурван жилийн хугацаанд хот тохижуулах газартаа улс, орон нутгийн төсвийн нийт 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэлт хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж