niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 01:34 UTC Эх: https://news.mn/r/2746108/ 0be5152e3649a74f… ← niitlelch.mn руу буцах

Өнөөдөр: “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.08.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр: “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэллээ

Өнөөдөр: “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэллээ

Ньюс агентлаг наймдугаар сарын 22-ны Пүрэв гаригт болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарын манай улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилнэ.

09:00 цагт

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” Төрийн ордонд эхэлнэ.

17:00 цагт

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музейд нээнэ.

09:00 цагт

-Орон нутгийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн нарт зориулсан сургалт  “Holiday Inn Ulaanbaatar”-ын II дугаар давхарт Хурлын танхимд эхэлнэ. Холбогдох утас: 99122141

09:00 цагт 

-"Монголын эзэнт гүрний өв, бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл" олон улсын эрдэм шинжилгээний хурал 9:00 цагт Чингис хаан Үндэсний музейн 7 давхарт болно. Утас:99051914

12:00 цагт

-ИЗНН-аас  мэдээлэл хийнэ.

-Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд есдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.

-Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд энэ сарын 18-26-нд хоёр үе шаттай зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж