niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 01:35 UTC Эх: https://news.mn/r/2746099/ 14522ae6a1ff0bbb… ← niitlelch.mn руу буцах

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын давж заалдах шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2024.08.22-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын давж заалдах шүүх хурал хойшлов

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын давж заалдах шүүх хурал хойшлов

НЭМЭЛТ 12:00 ЦАГ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болохоор товлогдоод байсан. Гэвч өнөөдөр болох байсан хаалттай шүүх хурал хэргийн материал дутуу шалтгаанаар ирэх есдүгээр сарын 11 хүртэл хойшилжээ.


"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сард /2024.01/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч нарт ял оноосон билээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу гурван жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж, мөн 11 хүнд торгуулийн ял оногдуулсан юм.

Тэгвэл тухайн шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2024.08.22/-нд  болно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж