Гелен вокийг хүүхдийн гар хүрэхгүй газарт тавьж, эрсдлээс сэрэмжлээрэй
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Нийгмийн сүлжээгээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт гелен вок идсэн 2-3 насны хүүхдүүд өдөр бүр ирж байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тус эмнэлгээс тодруулан асуухад "9-10 дугаар сард манай эмнэлэгт санамсаргүйгээр гелен вок идсэн гэх нэг хүүхэд яаралтай хүлээн авах тасгаар ирж, тусламж үйлчилгээ авсан. Тухайн хүүхэд эмнэлэгт хэвтээгүй, анхан шатны тусламж үйлчилгээ аваад явсан" гэлээ. Сэрэмжлүүлэхэд, шингэн угаагч гелен вок нь бага насны хүүхдийн сонирхол татахуйц өнгө, хэлбэр, төлөвтэй. Нялх хүүхэд амандаа хийх боломжтой савлагаатай тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн гелен вокийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалж, учирч болох эрсдэлээс сэргийлнэ үү. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.