Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол орны Алтай, Хангайн уулархаг нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурах тул замд халтиргаа, гулгаа үүсэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Баян-Өлгийн баруун, Завхан, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар 4 мм хүртэл цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9, өдөртөө Алтайн салбар уулсаар 12-14 метр хүрч ширүүсэх юм.
Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10-15, Увс нуурын хотгор, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар -1-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшиж, цас орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө -6-8 градус хүйтэн байна.