-"Ньюс хөтөч" булан өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна-
09:00 цагт:
-МҮХАҮТ-д Монгол-Словений бизнес форум нээлтээ хийнэ.
-ЛГБТ иргэдийн эрүүл мэнд, хүний эрхийн талаар “Тэгш эрх”-ийн өдрүүд зохион байгуулах талаар “Youth LEAD Mongol” ТББ-ын байранд мэдээлэл хийнэ.
–НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулна. 75050801, 75050802, 75050803, 75050804.
-Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болно.
10,00 цагт:
-УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ./
11,00 цагт:
-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болно.
15.00 цагт:
-“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
3,608.65



















































Холбоотой мэдээ