niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 02:01 UTC Эх: https://news.mn/r/2745934/ ad9069ef94191d8e… ← niitlelch.mn руу буцах

"Ирэх оны төсвүүд дээр ул суурьтай хандах шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2024.08.20-нд нийтлэгдсэн

"Ирэх оны төсвүүд дээр ул суурьтай хандах шаардлагатай"

"Ирэх оны төсвүүд дээр ул суурьтай хандах шаардлагатай"

 УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингээс цаг үеийн асуудлаар байр суурийг нь хүргэж байна.


-Засгийн газрын бүтэц өөр болж байгаа учраас , Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулаад төсөвт тодотгол хийж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаад зарим нэг хөрөнгө оруулалтын асуудлууд орж ирж байгаа. Үүнтэй холбогдуулан тулгардаг зарим хуульд өөрчлөлт хийх санал Засгийн газраас оруулж ирсэн, үүний талаар санал солилцож байна. Мөн сонгуульд орж буй намуудын мөрийн хөтөлбөрийг аудитын ерөнхий газраас хянадаг. Гэтэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт, намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр өөр байдлаар орж ирж байна. Тухайлбал, хамтарсан Засгийн газрын, эдийн засаг дах төрийн оролцоог багасгах өөрөөр хэлбэл төсвийг тодорхой хэмжээгээр багасгах заалтууд байсан боловч бодит байдал дээр өөр байна. Хувийн хэвшлийн татвар багасгах, нийгмийн даатгал, зээлийн хүү, ажиллах хүчтэй холбоотой асуудал байна. Үүнтэй холбоотой заалтыг үйл ажиллагааны явцад сайжруулах тал дээр санал хэлэлцэнэ. Шахуу хуралдаж, хууль тогтоох явцад хайнга, хуулийн цоорхой гарах, ойлгомжгүй зүйлүүд гардаг юм байна. Найруулж, сайжруулах шаардлагатай асуудлууд байна. Монгол Улсын эдийн засаг хэдхэн түүхий эдийн зах зээлээс хамаардаг. Гэсэн ч зэс, алтны үнэ нэмэгдэж буй эдгээрийг суурь болгож саналууд оруулж ирсэн байна. Энэ бол он дуустал явах төсвийн тодотгол учир оруулж ирсэн саналууд дэмжигдээд явах юм шиг байна. Цаашдаа ирэх оны төсвүүд дээр, нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг сонсож ул суурьтай хандах шаардлагатай юм байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж