Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн болон ирэх сарын цаг агаарын төлөвийг тодрууллаа. ЦУОШГ-аас өгсөн мэдээллээр, есдүгээр сарын урьдчилсан мэдээ энэ сарын сүүлээр гарна. Харин ойрын 10 хоногт буюу наймдугаар сарын 20-29-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна гэлээ.
Тодруулбал, өнөөдөр буюу 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо орно.
Харин 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Иймд хадлан тэжээлд гарсан малчдыг цаг агаарын мэдээллийг тогтмол авч байхыг анхаарууллаа.
3,608.65




















































Холбоотой мэдээ