niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 02:04 UTC Эх: https://news.mn/r/2745594/ df5286c58018d3c6… ← niitlelch.mn руу буцах

Цаг агаар: Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороотой

Хуучирсан мэдээ: 2024.08.19-нд нийтлэгдсэн

Цаг агаар: Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороотой

Цаг агаар: Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороотой

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын наймдугаар сарын сүүлийн хоногуудад нийт нутгаар дуу цахилгаантай бороо орохыг анхааруулж байна. Тодруулбал, наймдугаар сарын 19-нд буюу өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, наймдугаар сарын 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, наймдугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, наймдугаар сарын 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, наймдугаар сарын 23-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр, наймдугаарс арын 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, наймдугаар сарын 25-нд төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орохыг анхааруулж байна. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +3…+8 градус, Алтайн өвөр говиор +18…+23 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +25…+30 градус, Алтайн өвөр говиор +30…+35 градус халуун байна. Бусад нутгаар бага зэрэг сэрүүн, шөнөдөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +6…+11 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +19…+24 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +24…+29 дулаан байна.

Улаанбаатар хотод наймдугаар сарын 21, 25-нд бороо, наймдугаар сарын 22, 24-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж