niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 02:05 UTC Эх: https://news.mn/r/2745563/ 93e64d92a1ca26be… ← niitlelch.mn руу буцах

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2024.08.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

2024 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

/Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо, хур элбэг байна/

Хур тунадас: 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +3…+8 градус, Алтайн өвөр говиор +18…+23 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +25…+30 градус, Алтайн өвөр говиор +30…+35 градус халуун байна. Бусад нутгаар бага зэрэг сэрүүн, шөнөдөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +6…+11 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +19…+24 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +24…+29 дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 16, 17, 21, 25-нд бороо, 22, 24-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: 16, 17, 25-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +19…+24 градус, бусад хугацаанд шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж