niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-28 02:06 UTC Эх: https://news.mn/r/2745477/ 50fea2f59ecf6208… ← niitlelch.mn руу буцах

ТЦА: Дүнжингаравын урд замыг маргааш хаана

Хуучирсан мэдээ: 2024.08.18-нд нийтлэгдсэн

ТЦА: Дүнжингаравын урд замыг маргааш хаана

ТЦА: Дүнжингаравын урд замыг маргааш хаана
Улаанбаатар хотод зарим замуудыг хэсэгчлэн хааж, зам засвар шинэчлэлийн ажил хийж байна. Тодруулбал нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо буюу Дүнжингарав худалдааны төвийн урт талын авто замыг 2024 оны наймдугаар сарын 19-ний 04:00 цагаас наймдугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэл хааж, зам засврын ажлыг хийх юм байна.

Түүнчлэн өнөөдөр /2024.08.18/ байдлаар нийслэлийн Баянгол дүүрэгт Энхтайваны өргөн чөлөө, “Техник Импорт” ХК буюу Саппорогийн аюулгүйн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх магистралийн шугамыг өргөтгөн шинэчлэх ажил явагдаж байна.

Үүний хүрээнд замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тусгаарлах хашаа хайлс тавьж, дулааны шугам шинэчлэх ажлыг авто зам, засвар шинэчлэлийн ажилтай уялдуулан зохион байгуулж буй.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Номин худалдааны төвийн уулзвараас Тахилтын уулзвар хүртэлх авто замыг наймдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хааж, шинэчлэх гэж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

May be an image of road

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж