Улсын аварга шалгаруулах үндэсний сурын холимог багийн харваа тэмцээн болж байна
Батмөнх Даян сэцэн хааны мэндэлсний 560 жилийн ойг тохиолдуулан Улсын аварга шалгаруулах Үндэсний сурын холимог багийн харваа тэмцээнийг 2024 оны наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус холимог багийн харваа тэмцээнд нийт 43 баг 1000 гаруй эрхий мэргэн харваачид оролцож байгаа юм.
Өмнөговь аймаг үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх 2004 онд зохион байгуулж байсан бол 2014 онд цуваа харваа, 2024 онд холимог багийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү гуравдах удаагаа зохион байгуулж байна.
Холимог багийн улсын аварга шалгаруулах тэмцээн нийт дөрвөн өдрийн турш зохион байгуулагдаж харваачид 30 зурхайнаас цэц мэргэнээ сорих юм.
Улсын аварга шалгаруулах үндэсний сурын холимог багийн харваа тэмцээнийг самбарын шүүгч 60, зурхайн шүүгч 30 нийтдээ 90 шүүгч шүүн тунгаан ажиллаж байна.
3,608.65














































