"Оюу толгой"-н ТУЗ: Ж.Танын оронд сайд асан Н.Энхтайваны хүү Мэндтүвшинг томилох уу
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнд Э.Мэндтүвшин яригдаж байна Ерөнхийлөгч асан Н.Баганбанди чөлөөлөгдсөнөөр түүний оронд Ж.Тана ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Харин Ж.Тана ажлаа өгч, өдгөө "Алсын хараа-2050", Салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын албыг удирдах болсон. Ингэснээр ТУЗ-д нэг орон тоо сул үлдэж байгаа юм. Тэгвэл, энэ орон тоонд Харвардын их сургуулийн магистр, хуульч Э.Мэндтүвшинг томилох магадлал өндөр байна. Тэрбээр Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны хүү юм. Олон улсын хуулийн фирмд ажиллаж байсан туршлагатай. Одоогийн сул орон тоо Монголын Засгийн газрыг буюу "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийг төлөөлнө. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.