2018.07.31 · niitlelch.mn (Archiv) · Архив

Говь-Алтай аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөв!

~Говь-Алтай аймагт газар хөдлөв~

Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т орших Биж багийн “Бүс хайрхан” гэдэг газарт өчигдөр буюу 7 дугаар сарын 30-ны өдрийн 12:59 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Бугат өртөөний ахлах техникч Ч.Батмөнхөөс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.